МАНАЙ СУРГУУЛЬ

Хавсаргасан файлууд
87 ДУГААР СУРГУУЛЬ.docx,   

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 87 дугаар сургууль нь анх 1990 оны 8 дугаар сарын 16 ны өдрийн  Улаанбаатар хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 194 тоот тогтоолоор байгуулагдаж, 9 дүгээр сарын нэгнээс Б.Баттөмөр захиралтай, 18 бүлэг, 464 сурагч, 17 багш, 11 ажилчинтай сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
         

           2017-2018 оны онд хичээлийн 3 байрны 46 танхимд 2 ээлжээр хичээллэж байна. Нийт 2077 сурагч, бага ангийн 36 бүлэг, дунд ахлах ангийн 30 бүлэгтэй. 105 багш, 6 удирдах ажилтан, 41 ажилчинтайгаар хичээл, үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуулийн ажиллах боловсон хүчин жилээс жилд залуужиж байгаа ба нийт багш нарын 11.5 хувь нь магистр зэрэгтэй, 85.7 хувь нь бакалавр зэрэгтэй, 2.8 хувь нь диплом зэрэгтэй. Мөн 8.5 хувь нь тэргүүлэх, 40 хувь нь заах аргач мэргэжлийн зэрэгтэй. Жил бүр ажил, мэргэжлийн хээ ур чадвараар шалгарч, төрийн дээд шагналаар шагнагдсаар байна. Алтан гадас одонт багш  3, хөдөлмөрийн хүндэт медальт багш 4, Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан багш 13, Соёлын Тэргүүний ажилтан 1 ажиллаж, сургалтын орчин сайжирсаар байна.  

Холбоо барих / Тодруулга хийхМАНАЙ СУРГУУЛЬЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 3
Өнөөдөр зочилсон 7386
Энэ 7 хоногт 266
Энэ сард 521
Нийт зочилсон 246059

 Утас

Гар утас : 9825 2844
Email : surguuli_87@yahoo.com

 Хаяг

БЗД-ийн 23-р хороо Улиастайн шинэ эцэс
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 87 ДУГААР СУРГУУЛЬ | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC