БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.


Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг илтгэлийн уралдааны II шатанд манай сургуулийн багш, удирдах ажилтнууд амжилттай оролцлоо.

Энэ жил "Хүүхдийн төлөвшил, хандлагын  өнөөгийн төлөв байдал, шийдвэрлэх асуудал, арга зам" сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн. Уралдааны I шат сургуулийн хэмжээнд явагдаж, шалгарсан багш нар II шатанд буюу дүүрэгт хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ухаан, техник технологи, байгалийн ухаан, бага боловсрол, удирдах ажилтан гэсэн 5 ангилалаар оролцож, ангилал тус бүрт дараах байранд шалгарлаа.

  • Хүмүүнлэгийн ухааны ангилалд Англи хэлний багш Т.Анхбаяр - II байр,
  • Нийгмийн ухаан, техник технологийн ангилалд Технологийн багш Н.Оюунбилэг - Тусгай байр,
  • Байгалийн ухааны ангилад Мэдээллийн технологийн багш Н.Баасанжав - III байр,
  • Бага боловсролын ангилалд Бага ангийн багш О.Хулангоо, Г.Сарнайцэцэг, Т.Орхонтуул, М.Нарантунгалаг - III байр,
  • Удирдах ажилтны ангилалд Дотоод хяналт, багшийн хөгжлийн арга зүйч Д.Болормаа - I байранд тус тус шалгарлаа.

 Утас

Гар утас : 9825 2844
Email : surguuli_87@yahoo.com

 Хаяг

БЗД-ийн 23-р хороо Улиастайн шинэ эцэс
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 87 ДУГААР СУРГУУЛЬ | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC