СУРАЛЦАГЧДЫН АМЖИЛТ, БИДНИЙ БАХАРХАЛ

10б ангийн сурагч З.Номуны амжилтыг танилцуулж байна.

10б ангийн сурагч Зоригоо овогтой Номун нь нийгмийн идэвх оролцоо, үлгэр дуурайлал сайтай, хамт олны дунд нэр хүндтэй сурагч бөгөөд сургалтын чанараа дээшлүүлэхэд байнга анхааран суралцдаг манлайлагч сурагч юм. Мөн үргэлж шинийг илэрхийлдэг, бүтээлч, санаачлагатай, анги хамт олноо сайн удирдан зохион байгуулдаг. 4 жил дараалан "А" үнэлгээтэй буюу VIII түвшинд суралцсан.

2020.04.16 Дэлгэрэнгүй

12а ангийн сурагч Д.Энхбаяр 2018 оны "Дүүргийн тэргүүн"-ий сурагч боллоо.

Дүүргийн тэргүүний сурагч болсон чадварлаг сурагчийнхаа цаашдын ажил, хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье.

2018.12.28 Дэлгэрэнгүй

8г ангийн сурагч Г.Мөнхзул Олон улсын тэмцээнд амжилт гаргалаа.

8г ангийн сурагч Гэрэлт-Од овогтой Мөнхзул ОХУ-ын Улан Үдэ хотод зохиогдсон бүжгийн спортын аварга шалгаруулах олон улсын Grand Prix Vera тэмцээнд латин бүжгийн төрөлд 1-р байр, Стандарт бүжгийн төрөлд 2-р байр эзэлсэн амжилт гаргасан тул баяр хүргэн цаашдын уралдаан тэмцээнд нь улам их амжилт хүсье.

2018.12.14 Дэлгэрэнгүй

10в ангийн сурагч Б.Баатарням Өсвөрийн ДАШ CHALLENGER тэмцээнд амжилттай оролцлоо.

10в ангийн сурагч Баатар овогтой Баатарням нь 2018.11.30-нд ОХУ-ын Санкт-Петербург хотын Ленинград ордонд болсон "ӨСВӨР ҮЕИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ CHALLENGER" сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол улсын шигшээ багт холбон тоглогчийн үүрэг гүйцэтгэн амжилттай оролцож, "ШИЛДЭГ ТОГЛОГЧ"-оор шалгаран MVP цомын эзэн болж, багаараа 3-р байр эзэлсэн тул баяр хүргэн цаашдын уралдаан тэмцээнд нь улам их амжилт хүсье.

2018.12.06 Дэлгэрэнгүй

7Г АНГИЙН СУРАГЧ Г.НАРАНГОО "ОНОЛЫН ЦАЦРАГ" СТАНДАРТ ОЛИМДИАДАД "ТЭРГҮҮН" БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

7Г АНГИЙН СУРАГЧ Г.НАРАНГОО "ОНОЛ" СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ "ОНОЛЫН ЦАЦРАГ" МАТЕМАТИК, МОНГОЛ ХЭЛ ХОСОЛСОН СТАНДАРТ ОЛИМДИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "ТЭРГҮҮН" БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

2018.03.05 Дэлгэрэнгүй

"НАЛАЙХ ЦОМ-2015" ОЛОН ХОТЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЧӨЛӨӨТ БӨХИЙН "НАЛАЙХ ЦОМ-2015" ОЛОН ХОТЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД 65кг ЖИНД 12-Б АНГИЙН СУРАГЧ О.ЭНХТУУЛ ГУТГААР БАЙР ЭЗЛЭН ХҮРЭЛ МЕДАЛЬ, 56 кг ЖИНД 11-Б АНГИЙН СУРАГЧ Б.МАЙЦЭЦЭГ 2-Р БАЙР ЭЗЛЭН МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛСОН БАЙНА. АВЬЯАСЛАГ СУРАГЧИДДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.

2015.11.20 Дэлгэрэнгүй

"НАЛАЙХ ЦОМ-2015" ОЛОН ХОТЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЧӨЛӨӨТ БӨХИЙН "НАЛАЙХ ЦОМ-2015" ОЛОН ХОТЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД 65кг ЖИНД 12-Б АНГИЙН СУРАГЧ О.ЭНХТУУЛ ГУТГААР БАЙР ЭЗЛЭН ХҮРЭЛ МЕДАЛЬ, 56 кг ЖИНД 11-Б АНГИЙН СУРАГЧ Б.МАЙЦЭЦЭГ 2-Р БАЙР ЭЗЛЭН МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛСОН БАЙНА. АВЬЯАСЛАГ СУРАГЧИДДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.

2015.11.20 Дэлгэрэнгүй

11-В АНГИЙН СУРАГЧ ОТГОНБОРЫН САРАНГООГИЙН СПОРТЫН АМЖИЛТААС

СУРАГЧ О.САРАНГОО НЬ "АЛДАР" СПОРТ ХОРООНЫ "БОКС"-ЫН КЛУБТ ДАСГАЛЖУУЛАГЧ БАГШ А.ГАНТУЛГА, Ж.ОТГОНБАЯР НАРЫН УДИРДЛАГА ДОР 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙГАА БӨГӨӨД 2015 ОНЫ 4-Р САРД ХАЙДАВЫН АЛТАНХУЯГЫН НЭРЭМЖИТ 2015 ОНЫ ЗАЛУУЧУУДЫН "УЛСЫН АВАРГА" ШАЛГАРУУЛАХ БОКСЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

2015.04.07 Дэлгэрэнгүй

Ж.Бурмаа багштай 7 Г ангийн сурагч Б.Галбаатарын амжилтаас

Улаанбаатар дунд сургуулиас зохион явуулдаг Улсын сэтгэх чадварын 13-р олимпиадын хоёрын даваанд амжилттай оролцож 2-р байр мөнгөн медаль хүртлээ.

2015.04.07 Дэлгэрэнгүй
Секцийн ажилСУРАЛЦАГЧДЫН АМЖИЛТ, БИДНИЙ БАХАРХАЛТӨГСӨГЧДИЙН БУЛАН
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 7349
Энэ 7 хоногт 230
Энэ сард 484
Нийт зочилсон 246022

 Утас

Гар утас : 9825 2844
Email : surguuli_87@yahoo.com

 Хаяг

БЗД-ийн 23-р хороо Улиастайн шинэ эцэс
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 87 ДУГААР СУРГУУЛЬ | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC